Төмөр зам, байгууламжийн зураг төсөл
Тохиролцсон замын байршлын шийдлийг уялдаа бүхий ажлын зураг төсөл болгоно. Хилийн боомт, өртөө, үйлдвэрийн салбар зам болон депогийн төмөр замын зураг төсөл боловсруулна.
Төслөө ярилцах
Ажлын хүрээ
Ажлын нарийвчилсан хүрээ, хугацаа, баримт бичгийн бүрдлийг төслийн онцлогт тохируулан хамтран тодорхойлно.
- Замын трасс, дагуу болон хөндлөн огтлол
- Өртөө, терминал, үйлдвэрийн салбар замын байршлын шийдэл
- Суман шилжүүлэг, царигийн уялдаа, депогийн холболт
- Газар шорооны ажил, ус зайлуулах болон хиймэл байгууламжийн уялдаа
Хэзээ хамтрах вэ?
Зургийн даалгавар, судалгааны шаардлага, холболтын нөхцөл тодорхой болсон үед. Ажил эхлэхээс өмнө зургийн бүрдэл болон хяналтын үе шатыг тохиролцоно.
Холбоотой төмөр замын төслүүд
Бүх төсөл
Өртөөний дэд бүтэц · Ханги, Дорноговь
Ханги өртөөний өргөн, нарийн царигийн зам
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын Ханги өртөөнд байрлах өргөн, нарийн царигийн төмөр замын ажлын зураг төсөл
Төслийг үзэх
Салбар төмөр зам · Мандах, Дорноговь
Түмэн айл көүл: Бор хошууны салбар зам
Дорноговь аймгийн Мандах сумын нутаг "Бор хошуу" зөрлөгт байрлах "Түмэн айл көүл" ХХК-ийн 4-р зэргийн ачилтын салбар төмөр замын ажлын зураг төсөл, холболтын дохиолол төвлөрүүлэлт хориглолын Борхошуу зөрлөгийн /нэг утаст, хоёр утаст схем болон хамаарлын хүснэгт/-ийн зураг, тооцоо
Төслийг үзэх