Төмөр замын инженерийн зөвлөх үйлчилгээ
Төмөр замын төслийн шийдвэрийг техникийн үндэслэлтэй гаргахад тусална. Зураг төслийн хувилбарыг хянан үзэж, холболт, уялдааг тодорхойлон, шаардлагатай ажлын хүрээг захиалагчтай хамт боловсруулна.
Төслөө ярилцах
Ажлын хүрээ
Ажлын нарийвчилсан хүрээ, хугацаа, баримт бичгийн бүрдлийг төслийн онцлогт тохируулан хамтран тодорхойлно.
- Төслийн даалгавар, одоо байгаа зураг болон техникийн нөхцөлийг хянан үзэх
- Төмөр замын холболт, замын байршлын хувилбаруудыг харьцуулах
- Өргөн, нарийн царигийн зураг төслийн уялдааг хангах
- Захиалагч, зураг төсөл зохиогч, төмөр замын байгууллагын ажлын заагийг тодорхойлох
Хэзээ хамтрах вэ?
Хөндлөнгийн техникийн зөвлөгөө авах, шинэ холболт төлөвлөх эсвэл хэд хэдэн зураг төслийн багийн ажлыг нэгтгэн уялдуулах шаардлагатай үед.
Холбоотой төмөр замын төслүүд
Бүх төсөлЗөвлөх үйлчилгээ, хяналт · Гурвантэс, Өмнөговь
Шивээхүрэн боомтын царигийн уялдааны зөвлөх үйлчилгээ
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээхүрэн боомтод хэрэгжүүлэх нарийн царигийн 2-р зэргийн хийлийн боомтын зориулалттай төмөр замын ажлын зураг төслийг баруун босоо тэнхлэгийн өргөн царигийн төмөр замтай уялдуулах, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх
Төслийг үзэх
Хилийн боомт · Ханбогд, Өмнөговь
Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр зам
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын зураг төсөл
Төслийг үзэх